Ази эмэгтэйн машины цонхыг хагалж, гуперийг нь гэмтээсэн хэрэг гарчээ

Ази эмэгтэйн машины цонхыг хагалж, гуперийг нь гэмтээсэн хэрэг гарчээ

АНУ-ын Калифорни мужид азиудыг гадуурхсан дахин нэг хэрэг гарчээ. Тодруулбал нэгэн ази эмэгтэй жолоо барьж явах үеэр түүний автомашин руу чулуу шидсэн этгээдийг орон нутгийн цагдаа нар баривчилсан бөгөөд хэрэг гарах үеэр хохирогч эмэгтэйн зургаан настай хүү автомашин дотор байсан аж. Сүүлийн үед АНУ тэр тусмаа Калифорни мужид олны анхаарлыг татсан хэд хэдэн халдлага гараад байгаа билээ.

Хэрэгтэн болох 28 настай Рожер Жанке цагдаа нарт мэдүүлэхдээ “тэр хавьд байдаг солонгосчууд намайг захирах гэж оролдсон тул тийм үйлдэл” гаргасан гэж мэдүүлжээ. Хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдөр гарсан бөгөөд Жанке тус ази эмэгтэйн автомашин руу хоёр чулуу шидэж, гуперийг нь гэмтээн, урд шилийг нь хагалсан байна. Харин 38 настай ази эмэгтэй ойролцоох цэцэрлэгт хүрээлэн рүү яаралтай очоод, цагдаад дуудлага өгсөн аж. Рожер Жанке хийсэн хэргийнхээ төлөө зургаан жил хүртэлх хугацаагаар хорих ял эдлэх эсвэл 51,500 ам.долларын нөхөн төлбөр өгөх шаардлагатай болжээ.

Эх сурвалж: Washington post