Цэрэг амиа алдсан асуудлаар Хүний эрхийн дэд хорооноос гаргасан тогтоол албажиж гарчээ

Цэрэг амиа алдсан асуудлаар Хүний эрхийн дэд хорооноос гаргасан тогтоол албажиж гарчээ

Өнгөрсөн сарын 28-нд /2021.03.28/ Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр, Биокомбинатад байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан даргын үүрэг гүйцэтгэгч, дэслэгч Г тус ангийн байлдагч 21 настай Б-ээс “мөнгө, архи нэхэж” улмаар зодож амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Цэрэг амиа алдсан асуудалтай холбогдуулан Хүний эрхийн дэд хороо өчигдөр /2021.04.06/ нээлттэй хуралдсан билээ. Хуралдаанд Хүний эрхийн дэд хорооны гишүүдээс гадна Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, Цагдаа, Прокурорын удирдлагууд оролцсон юм. 

Тэгвэл Хүний эрхийн дэд хорооны тогтоол албажиж гарчээ. Зэвсэгт хүчний салбарт удаа дараа цэргийн амь нас хохирсон гэмт хэрэг гарч буй асуудлаар Хүний эрхийн дэд хорооноос гаргасан тогтоолыг доорхоос харна уу. 

Тогтоолд төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн асуудал гарч байгааг мэдсээр байж удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлээгүйгээс шалтгаалан хүний амь нас эрсэдсэнтэй холбогдуулан төрийн цэргийн байгууллын цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг хэрэгжүүлэгч Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагуудтай хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх асуудлаар Ерөнхийлөгчид зөвлөсөн байна.