Ойрын хавьтлуудыг 50 мянган төгрөгөөр тусгаарлана гэв

Ойрын хавьтлуудыг 50 мянган төгрөгөөр тусгаарлана гэв

Сүүлийн өдрүүдэд цар тахлын халдварын батлагдсан тохиолдол эрс нэмэгдэж  ойрын хавьтал болон гэрээр тусгаарлан эмчилж байгаа иргэдийн тоо өсч байгаа учраас нөхцөл байдалтай уялдуулж шуурхай шийдвэрлэх асуудал гарч байна.

Тиймээс УОК-ын тушаалаар баталсан “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр/амрах байр/-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д өөрчлөлт оржээ. Тодруулбал, өмнө нь гадаадаас ирж байгаа коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдийг тусгаарлах байранд 10 хонуулдаг байсан бол шинэ журмаар долоо хоног болгож бууруулсан, мөн халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж долоо хонуулахаар болжээ. Харин тусгаарлах байрны нэг хоногийн төлбөр 50 мянга байдаг учраас ойрын хавьтлуудыг тэр журмаар нь тусгаарлана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлжээ.