Сүхбаатар аймагт нэг ой зургаан сартай хүүхэд коронавирусийн халдвар авчээ

Сүхбаатар аймагт нэг ой зургаан сартай хүүхэд коронавирусийн халдвар авчээ

Сүхбаатар аймгийн хэмжээнд өчигдөр /2020.04.06/  коронавирусийн долоон тохиолдол нэмж бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 47 болсон. Тодруулбал, тус аймгийн Мөнххаан суманд дөрөв, Уулбаян суманд хоёр, Эрдэнэцагаан суманд нэг тохиодол илэрсэн.

Эрдэнэцагаан суманд илэрсэн уг тохиолдол нь нэг ой зургаан сартай хүүхэд бөгөөд халдварын эх үүсвэр тодорхойгүй байгаа аж.

Тухайн хүүхэд нь сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд тандалтын шинжилгээгээр коронавирусний халдвар илэрсэн байна. Түүний ойрын харьцагч болон гэр бүлийн гишүүдийн шинжилгээг авч оношлуулахаар Улаанбаатар руу илгээжээ. Халдвар авсан хүүхдийг суманд нь тусгаарлан эмчилж байна.