МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцэж төв талбайд суулт хийж байна

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцэж төв талбайд суулт хийж байна

Нийгмийн даатгалын шимтгэл 2021 оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс хоёр хувиар нэмэгдсэн. Үүнийг Монголын Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос эсэргүүцэж өнгөрсөн сард цахим тэмцэл өрнүүлсэн билээ. Тэгвэл өчигдөр буюу /2020.04.06/ өдөр Монголын үйлдвэрчний эвлэлээс мэдэгдэл хийж нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг 2020 оны нэгдүгээр сарын 01-ныг хүртэл цуцлах шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. 

Харин өнөөдөр МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат дээрх асуудлаар төв талбайд суулт хийж эхэлжээ.

МҮЭХ-ны хэвлэлийн албаны мэдээлж буйгаар С.Эрдэнэбат нь холбоогоо төлөөлж бус хувь хүний байр, суурийг илэрхийлэн уг суултыг хийж байгаа аж. 

Б.БЯМБАСҮРЭН




Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө