Унгарт “ковид”-оор нас барсан Монгол эмэгтэйн дутуу төрсөн нярай амаараа хооллож эхэлсэн гэв

Унгарт “ковид”-оор нас барсан Монгол эмэгтэйн дутуу төрсөн нярай амаараа хооллож эхэлсэн гэв

Хоёр хоногийн өмнө /2021.04.05/ Унгар Улсад амьдарч байсан Монгол Улсын бие давхар /жирэмсэн/ иргэн коронавирусийн халдвараар нас барсан талаар бид мэдээлж байсан.

Тодруулбал, манай улсын иргэн 30 орчим настай, долоон сартай жирэмсэн эмэгтэй, 20 гаруй хоногийн өмнө халдвар авснаа мэдэж, эмнэлэгт хэвтсэн ч биеийн байдал нь хүндэрч улмаар нас барсан байгаа юм. Харин нярайг инкубаторт оруулсан бөгөөд аав, эмээ, өвөө нь хамт байгаа ажээ. Нярайн бие одоо сайн байгаа бөгөөд өөрийн амаар тэжээл авч эхэлсэн талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ.

Мөн коронавирусийн халдварын улмаас Унгар улсад дахин нэг Монгол иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд мөн халдвар авсан манай улсын иргэн Унгарт нас барсан байжээ. Талийгаач 51 настай эмэгтэй байсан бөгөөд хүүхэдтэй байсан аж.

Унгар улсад одоогоор Монгол Улсын 3400 орчим иргэн байна. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш тус улсад халдварын тоо эрчимтэй нэмэгдэж эхэлсэн аж. Үүнээс хойш 250 гаруй иргэн эх орондоо буцжээ. Одоогоор тус улсад буй 70 гаруй Монгол иргэн халдвар авсан гэж элчин сайдын яаманд бүртгүүлжээ /бүртгүүлээгүй хүн байх магадлалтай/. Халдвар авсан иргэд бүгд эдгэрсэн бөгөөд одоо эмчлүүлж буй хүн байхгүй аж.  

 




Өнөөдөр бар өдөр

45 минутын өмнө