АН-ын их хурлын самбарыг байршуулахгүй гэж О.Цогтгэрэлийн хүмүүс урж орхижээ

АН-ын их хурлын самбарыг байршуулахгүй гэж О.Цогтгэрэлийн хүмүүс урж орхижээ

Өнөөдөр АН-ын үүсгэн байгуулагдсан өдөр тохиож байгаа аж. Мөн өнөөдөр АН-ын даргыг тодруулахад “цахим” сонгуульд ялалт байгуулсан М.Тулгатыг батламжлах тус намын “ээлжит бус цахим их хурал” нь болж байгаа юм байна. 

Иймд Төв шуудангийн урд байрлах АН-ын С.Зоригийн хөшөөтэй байр гэх байшингийн сурталчилгааны салбарт байрлуулах хэсэгт төлбөрийг нь төлж, тус их хурлын сурталчилгааны хуудсыг байршуулсан байжээ. Гэтэл АН-ын даргын “цаасан” сонгуульд ялалт байгуулсан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хамааралтай хүмүүс тус сурталчилгааны мэдээллийг байршуулахыг эсэргүүцэж, улмаар урж орхисон байна. 

Мөн энэ үеэр багагүй маргаан болж зарим хүний биед хөнгөн бэртэл учирсан талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. 

С.Зоригийн хөшөөний хажууд байх АН-ын байр болон газрыг нь Шинэ дэвшилт холбоо эзэмшдэг гэх мэдээлэл байна. Иймд тус байшин болоод сурталчилгааны самбар нь АН-д эзэмшлийн хувьд хамааралгүй, тус барилгыг нь түрээслэж, мөн төлбөрийг нь төлөөд сурталчилгааны самбарыг нь ашигладаг байна. Гэтэл төлбөрийг нь төлсөн сурталчилгааг үгүйсгэж О.Цогтгэрэлийн хамааралтай хүмүүс ийнхүү урж орхижээ. 

Шинэ дэвшилт холбооны талаарх УБЕГ-ын мэдээлэл




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө