IV сарын 15-аас “АстраЗенека” вакцины хоёр дахь тунг хийж эхэлнэ

IV сарын 15-аас “АстраЗенека” вакцины хоёр дахь тунг хийж эхэлнэ

Манай улс хоёрдугаар 23-ны өдөр коронавирусийн эсрэг бүх нийтийн дархлаажуулалтаа эхлүүлсэн. Тодруулбал иргэд Энэтхэг улсад үйлдвэрлэсэн “АстраЗенека” /Covishield/ вакцины эхний тунгаа хийлгэсэн юм. Тэгвэл “АстраЗенека” вакцины эхний тунгаа тариулсан иргэд найман долоо хоногийн дараа буюу 4 дүгээр сарын 15-аас хоёр дахь тунгаа хийлгэх талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албанаас мэдээллээ.

Харин БНХАУ-д үйлдвэрлэсэн “Синофарм”/Verocell/ вакциныг хийлгэсэн иргэдийн хоёр дахь тун дөрөвдүгээр сарын 20-оос эхлэх төлөвтэй байна.

Иргэд вакцины эхний тунгаа хийлгэсэн газар хоёр дахь тунгаа хийлгэх аж.