НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлсэн шийдвэрийг 2022 он хүртэл хойшлуулах шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлэв

НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлсэн шийдвэрийг 2022 он хүртэл хойшлуулах шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлэв

Нийт ажилчид, хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл ХОЁР ХУВИАР нэмэгдсэн. Үүнийг Монголын үйлдвэрчний эвлэлээс эсэргүүцэж өнгөрсөн сард цахим хөдөлгөөн өрнүүлсэн билээ. Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сараас эхлэн ажил олгогч нийгмийн даатгалын таван төрөлд нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос үйл ажиллагааны чиглэлээсээ хамааран 13.5, 14.5, 15.5 хувиар, албан журмын даатгуулагч 12.5 хувиар төлөөд байгаа юм.

Тиймээс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг нэмэгдүүлсэн шийдвэрийг 2022.01.01 хүртэл хойшлуулах шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр болжээ. 

Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Ажил олгогч, ажилтны нуруун дээрх ачаа өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ажлын байраа яаж хадгалах вэ, ажилтай орлоготой байх вэ гэж шаналж байна. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн нь нөхцөл, байдлыг хүндрүүлж байна. Нийгмийн даатгалын шимтгэл 2 хувиар нэмэгдсэн. Энэ нь нийт хөдөлмөр эрхлэгчдийг хохироож байна. Тиймээс бид нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг нэмэгдүүлсэн шийдвэрийг ирэх он хүртэл түр царцаах шийдвэрийг УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж дээрх шийдвэрийг танилцуулсан. Ерөнхий сайдын хувьд уг шийдвэрийг УИХ-руу яаралтай оруулж, хэлэлцүүлэн шийдвэр гаргуулахаар ажиллахаар болсон. Энэ байр, сууриа ч илэрхийлсэн" гэлээ. 

ҮЗЭХ: