ЭМЯ, ХӨСҮТ-өөс хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ

ЭМЯ, ХӨСҮТ-өөс хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тархалт улам нэмэгдэж нийслэл болон 17 аймагт өргөн хүрээнд тарж байна. Цаашдаа өдөрт илрэх тохиолдлын тоо 1000 давж, эмнэлгийн байгууллага ачааллаа дийлэхгүй, эрчимт эмчилгээний ор дүүрэх эрсдэл өндөр байгаа талаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн сануулсан. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ, Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хорио тогтоох саналыг Улсын онцгой комисс, Засгийн газарт хүргүүлсэн байна. Уг асуудлаар Засгийн газраас өнөөдөр тодорхой шийдвэр гарч магадгүй гэх мэдээлэл байгаа юм.