Засгийн газрын хуралдаанаар коронавирусийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний тухай хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар коронавирусийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний тухай хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхлэн, үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар

  • Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар
  • “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-ний хэрэгжилтийн тухай
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар
  • Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай

ТАНИЛЦАХААР 

  • Хүн ам, орон сууцны улсын тооллогын дүнгийн талаар
  • Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.