Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Л.Түвшинжаргалыг Захиргааны хэргийн шүүгчид НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ

Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Л.Түвшинжаргалыг Захиргааны хэргийн шүүгчид НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ

Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Л.Түвшинжаргалыг Захиргааны хэргийн шүүгчээр томилох гэсэн мэдээлэл гарч эхлээд байна. Учир нь 2020 оны тавдугаар сарын 20 ны өдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүлсэн, “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай” саналыг гаргаж байжээ.

Улмаар тус саналын хавсралт 2.1-д “Лүндэнбазарын Түвшинжаргалыг Нийслэлийн дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд” гэж тусгажээ. Учир нь Л.Түвшинжаргал нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг УИХ, Засгийн газрын гишүүн байх үед нь түүний туслах байсан бөгөөд өдгөө “Ерөнхийлөгчийн шадар туслах” гэсэн үүрэгт ажилтай ажээ.

Саяхан С.Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ ““Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах н.Түвшинжаргал над руу залгаж, “Танд бичиг өгөх хэрэгтэй байна” гэсэн. Гэтэл өгсөн бичигт Нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй С.Эрдэнэд үүсгэсэн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол байсан” гэж мэдэгдсэн билээ. Сонирхуулахад, Л.Түвшинжаргал нь МУИС-ийг төгссөн хуульч, эрх зүйч мэргэжилтэй нэгэн ажээ.

ШЕЗ-ийн албан тоот

Хавсралт