Замын цагдаа бага насны есөн хүүхдийг галын аюулд өртөхөөс хамгаалжээ

Замын цагдаа бага насны есөн хүүхдийг галын аюулд өртөхөөс хамгаалжээ

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б-гийн хашаанд шар өвс шатаж, гал гарчээ. Тухайн иргэн гэртээ 6-2 насны гурван хүүгийн хамт байсан бөгөөд хүүхдүүд нь галын эх үүсвэр болох эд зүйлээр тоглосон байж болзошгүй талаар мэдээлжээ.

Харин тус иргэний гэрийн ойролцоо буюу 361 дүгээр постод үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Одбаяр гал гарч буйг харан, түргэн шуурхай унтраасан байна. Түүний хэлснээр гал гарсан айл гурав, хөрш айл нь зургаан хүүхэдтэй айл байжээ. Иймд салхи ихтэй галын аюул хажуугийн айл руу орох магадлалтай байсан тул хоёр айлын хүүхдүүдийг галд өртөхөөс хамгаалах зорилгоор хашаанаас гаргаж, дараа нь шатаж байгаа мод болон өвсийг унтраасан байна.

Цагдаагийн байгууллагаас хаврын улирал эхэлчихсэн хуурайшилттай байгаа эдгээр өдрүүдэд иргэд та бүхэн гал түймрийн аюулаас болгоомжлох мөн бага насны хүүхдүүдээ хараа хяналттай байлгаж галаар тоглуулахгүй байхыг анхаарууллаа.