АНУ-д суугаа Элчин зөвлөх И.Индранилаг цахим шуудангийн мэдээллийг алдсан үндэслэлээр чөлөөлжээ

2021-04-06 17:23

АНУ-д суугаа Элчин зөвлөх И.Индранилаг цахим шуудангийн мэдээллийг алдсан үндэслэлээр чөлөөлжээ

АНУ-д суугаа Элчин зөвлөх И.Индранилаг чөлөөлөх шийдвэрийг өчигдөр /2021.04.05/ гаргажээ. Түүнийг Элчин сайдын цахим шуудангийн мэдээллийг алдсан эсэх асуудлаар  Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд  И.Индранила зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байна. Элчин сайдын яамны  цахим хаягт нэвтрэх эрх Элчин зөвлөх И.Индранилад байдаг аж. 

 

2021-03-19 08:15

“АНУ-ын сургуулиас Сү.Батболдын хүүг гуйсан” Ё.Отгонбаярын захидалд сэрдэгдээд буй И.Индранила гэж хэн бэ

Ерөнхийлөгч Х.Баттуга АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаярыг “нэгдүгээрт, Хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гараагүй. Хоёрдугаарт, Нэр бүхий улстөрчид хууль бус орлогоо оффшор дансанд байрлуулсан байж болзошгүй асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужид шүүхийн маргааны явж байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улс төржсөн байр суурь илэрхийлсэн” гэсэн хоёр үндэслэлээр татах санал гаргасан ч УИХ-ын гишүүдийн олонх нь өчигдөр / 2021.02.18/ дэмжсэнгүй.

-Ё.ОТГОНБАЯР ЗАХИДАЛДАА, “Б.СЭДБАЗАР НЬ МИНИЙ ЭРТНИЙ НАЙЗ ЕРӨНХИЙ САЙД БАТБОЛДЫН ХҮҮ ЮМ” ГЭЖЭЭ-

Харин Ё.Отгонбаярыг огцруулах асуудал хөндөгдөх үеэр нэгэн ноцтой баримт нь ил болсон нь “тэрээр АНУ-ын Колумбын их сургуульд Сү.Батболдын хүү Б.Сэдбазарыг элсүүлж өгөхийг гуйж элчин сайдын хувиар тус сургууль руу захидал бичсэн” асуудал байв. Иймд түүнийг хүн бүрд тэгш хандсангүй гэсэн шүүмжлэлийг дагуулав. 

Ё.Отгонбаярын Колумбын их сургуульд бичсэн захидал

Тэрээр захидалдаа “Би танай сургуультай илүү нягт хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна. Амласны дагуу би та нарт Батболдын Сэдбазарын намтрыг илгээж байна. Миний хэлсэнчлэн тэр бол миний эртний найз болон Ерөнхий сайд Батболдын хүү юм. Гэхдээ та бүхэн түүний намтрыг харвал тэр спорт, олон нийтийн үйл ажиллагааны амжилтаараа өндөр үнэлэгдэх болно. Би таны зөвлөгөөг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.

-ЭЛЧИН САЙДЫН ЗАХИДЛЫГ ЗАДАЛСАН АСУУДАЛД СЭРДЭГДЭЖ БУЙ И.ИНДРАНИЛА ГЭЖ ХЭН БЭ-

Тэгвэл өчигдөр болсон УИХ-ын чуулганы үеэр Ё.Отгонбаярын захидлыг хэн задалсан, түүнд хариуцлага тооцох уу гэсэн асуулт хөндөгдсөн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Элчин сайдын компьютерт яаж нэвтэрсэн бэ. Хүүхдийн сургуулийн асуудал дээр гэвэл албан ёсны и-мэйлээс явуулсан байгаа юм” гэсэн бол, УИХ-ын н.Дамдинням “Энхболдын дүү Индранила гэж нөхөр ГХЯ-нд гурван сар ажиллаад элчин зөвлөх буюу элчин сайдын дараачийн албан тушаалд томилогдсон гэх мэдээлэл байна. Гадаад харилцааны сайд энэ хүнээ татах ажлаа боддоггүй юм уу” гэсэн юм. 

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Элчин сайдын мэдээлэл алдсантай холбоотой тайланг авсан. Үүнд буруутай албан тушаалтныг олж, хариуцлага тооцно. Захидлыг Ё.Отгонбаяр бичсэн. Гэхдээ ялгавартай хандаагүй. Бүх л оюутнуудад адил хандаж, ий захидал бичлэг гэдгээ илэрхийлсэн” гэсэн юм. Тэгвэл Ё.Отгонбаярын захидлыг задалсан асуудалд сэрдэгдээд байгаа И.Индранила нь АНУ-ын Беркли их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Тодруулбал, түүний мэдээлэл “Хууль зүйн яамны захиалгаар гадаадын их, дээд сургуульд суралцсан оюутнуудын жагсаалтад багтжээ. Мөн түүнийг УИХ-ын дарга асан З.Энхболдтой ураг төрлийн холбоогүй, харин улс төрийн багийнх нь хүн байж болзошгүй гэсэн юм. Тодруулбал, 2016 онд түүнийг Баянгол дүүрэгт УИХ-ын сонгуульд дэвшихэд И.Индранила хуулийн зөвлөгөө өгч байгаа гэж зарим  ойрт дотнын хүмүүстээ өгүүлж байжээ. Сонирхуулахад, УИХ-ын гишүүн н.Дамдинням элчин сайд Ё.Отгонбаярыг өмөөрч чуулганы индэр дээрээс ийнхүү өгүүлж байгаа нь учиртай. Тодруулбал, Ё.Отгонбаярыг БСШУ-ны сайд байхад н.Дамдинням түүний зөвлөхөөр ажиллаж байсан. Ингээд түүнийг ШУТИС, Нийгмийн хөгжлийн проректорт томилогдоход Ё.Отгонбаяр нөлөөлсөн мөн МАН-д хөлөө олоход нь тусалсан гэдэг. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө