ТОДРУУЛГА: Н.Түвшинбаяр толгойдоо оёдол тавиулж, Э.Энхбат хагалгаанд орохоор болжээ

ТОДРУУЛГА: Н.Түвшинбаяр толгойдоо оёдол тавиулж, Э.Энхбат хагалгаанд орохоор болжээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын наадмын алт, мөнгөн медальт, Ерөнхий сайдын зөвлөх, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдоод байна. 

Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд, Н.Түвшинбаярыг 48 цаг саатуулна гэж мөрдөгчийн зүгээс үзсэн ч, түүний өмгөөлөгч болон эмчлэгч эмчийн зүгээс “хэвтэн эмчлүүлэн шаардлагатай” гэсэн тул цагдан хориогүй талаар эх сурвалжууд мэдээлж буй. 

Мөн өчигдөр /2021.04.03/ Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Н.Түвшинбаяр өөрийн биеэр очиж, мэдүүлэг өгөх үеэр, тус хэлтсийн гадна зарим хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид "болсон хэрэг явдлын талаар түүнээс тодруулга авахаар хүлээсэн" боловч, тэрээр цагдаагийн хэлтсийн төв хаалгаар гарч ирэлгүй, арын хаалгаар гарч, Интермэд эмнэлэгт буцаж очсон нь мөн шүүмжлэлд өртөөд байна. 

Тэгвэл бид хэрэг явдал хэрхэн өрнөж байгаа талаар тэдний ойрын эх сурвалжаас тодруулахад, “Н.Түвшинбаяр толгойдоо зургаан оёдол тавиулсан. Одоо Интермэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин Э.Энхбат Гэмтлийн эмнэлэгт унтуулагчтай байгаа. Мөн хагалгаанд орохоор болсон гэж дууллаа” гэсэн юм. Тодруулбал, Э.Энхбатын гэргийн Б.Нандинцэцэг хэвлэлд ярилцлага өгөхдөө “Нөхрийн маань тархины суурь яс нь хугарч, яс нь бяцарч, дух нь цөмөрсөн, цус хурсан гээд хоёроос дээш хавсарсан бэртэл, гэмтэл авсан” гэж мэдэгдсэн билээ. 




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө