Н.Түвшинбаяр мэдүүлэг өгч байгаа бөгөөд, түүнийг 48 цаг саатуулах эсэх эргэлзээтэй байна

Н.Түвшинбаяр мэдүүлэг өгч байгаа бөгөөд, түүнийг 48 цаг саатуулах эсэх эргэлзээтэй байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МҮОХ-ын ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөх Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх хэрэгт сэжиглэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, яг одоо тэрээр өмгөөлөгч Л.Данзанноровын хамт мэдүүлэг өгч байгаа ажээ. 

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг  хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өнөөдөр "Интермед" эмнэлгээс очиж баривчилж, 48 цаг саатуулах үндэслэл бүрдсэн ч ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих анги цар тахлаас шалтгаалан гаднаас хүн оруулах эсэх нь тодорхойгүй байгаа аж.