ТАНИЛЦ: Халдвар тархах өндөр эрсдэлтэй хороод

ТАНИЛЦ: Халдвар тархах өндөр эрсдэлтэй хороод

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлгээс гуравдугаар сарын 15-30-ны хооронд батлагдсан халдварын 2552 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна. Уг тооцооллоор улаан өнгөөр үзүүлсэн хороодын нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа юм. Үүнд:

  • Чингэлтэй дүүргийн 6, 14,
  • Сүхбаатар дүүргийн 1, 2, 10, 15, 18
  • Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 7, 8, 14, 15, 16, 18, 21, 25, 26,
  • Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 8, 15, 16, 18,19, 21,
  • Баянгол дүүргийн 2, 3, 4, 5, 6, 24,
  • Сонгинохайрхан дүүргийн 3, 6, 12, 14, 15, 17, 18, 27, 29, 37, 41 дугаар хорооны нутаг дэвсгэр багтаж байна.