Ч.Ичинхорлоо Японоос ирээд, тусгаарлагдахгүй гэртээ харьж буйг Асашёорюү Д.Дагвадорж МЭДЭГДЭЖ байв уу

Ч.Ичинхорлоо Японоос ирээд, тусгаарлагдахгүй гэртээ харьж буйг Асашёорюү Д.Дагвадорж МЭДЭГДЭЖ байв уу

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-ийн “улаан бүс” буюу халдвартай иргэд хэвтэн эмчлүүлж байгаа тасаг рүү нэвтэрч, тус газарт хэвтэн эмчлүүлж буй аав, ээжтэйгээ хэсэг хугацааг өнгөрөөгөөд, тэндээс шууд гадагш гарч нийгмийн харилцаанд орсон байж болзошгүй байгаа юм.

Учир нь ХӨСҮТ-ийн “улаан бүс” рүү нэвтэрсэн иргэн халдвар авах магадлал маш өндөр бөгөөд тус хэсэгт нэвтэрсэн л бол 14 хоногт эмнэлэгт тусгаарлагдах ёстой. Иймд Ч.Ичинхорлоо нь дэглэм зөрчиж, олон иргэдийг эрсдэлд оруулахад түүний нөхөр С.Амарсайханы албан тушаал нөлөөлсөн байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж буй.

Тэгвэл С.Амарсайханыг Улаанбаатар хотын дарга байх үед Ч.Ичинхорлоо “тусгаарлалтын дэглэмийг мөн л зөрчиж байсан байж болзошгүй” мэдээлэл гарч эхлээд байна. 

Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр үйлдэгдсэн Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Ч.Ичинхорлоо нь охидын хамт Монголд ирсэн байж магадгүй байгаа юм. Улмаар тэрээр гадаадаас ирээд УОК-ын шийдвэрийн дагуу зочид буудалд 21 хоног тусгаарлагдах ёстой байтал тэгэлгүй, шууд гэртээ харьсан байж болзошгүй байгаа аж. 

Д.Дагвадоржийн 2020 оны мэдээлэл

Учир нь тус нислэгээр ирсэн Асашёорюү Д.Дагвадорж “Энгийн иргэд ХӨСҮТ МАН-ын дарга нар хүүхдүүдээ хар машинаар тосуулаад авдаг юм байна. Шударга ёс зүй энэ үү тэгээд. Даргад үйлчилсэн УОК-ын хурган дарга нараа!” гэж мэдэгдэж байв. Иймд тэрээр энэхүү мэдээллээрээ тухайн үеийн хотын дарга, одоогийн Шадар сайд С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоог шүүмжилсэн байж болзошгүй байна. 




Өнөөдөр луу өдөр

18 минутын өмнө