Өнгөрсөн нэгдүгээр сард Буйр нуурт живсэн автомашинуудыг татан гаргажээ

Өнгөрсөн нэгдүгээр сард Буйр нуурт живсэн автомашинуудыг татан гаргажээ

Байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд, мөсөн доогуур, нуурын 8-9 метрийн гүнд шумбалтын үүрэг гүйцэтгэсэн Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын усчин аврагч, ахлах ахлагч Н.Нямсүрэнд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн талархал илэрхийлж,  мөнгөн урамшуулал олголоо.

Ахлах ахлагч Н.Нямсүрэн нь  Халхгол сумын Буйр нуурт долоо  хоногийн зайтай  мөс цөмөрч живсэн хоёр тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааг зохион байгуулах үеэр 8-9 метрийн гүнд шумбалтын үүрэг гүйцэтгэсэн аж. Тус автомашинууд нь өнгөрсөн нэгдүгээр сард живсэн бөгөөд татан гаргах ажиллагааг Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сумын Гал түймэр унтраах, аврах  62 дугаар ангийн алба хаагчид зохион байгуулсан байна. Тээврийн хэрэгслүүд “Ялалт “багийн Буйр тосгоноос баруун зүгт “Хошуу” бургас гэх газарт живсэн бөгөөд  хүний амь эрсдээгүй  гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө