Булган аймагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Булган аймагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Хустайн гурван даваа” гэдэг газар өчигдөр ой хээрийн түймэр гарсан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн орой түймрийг цурамд оруулж, өнөөдөр бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар ойн 1.2 га талбай түймэрт өртжээ. Аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээллээр тус сумын нутагт хур тунадас унасан, гал түймрийн эрсдэл бага түвшинд байсан юм.