Ирэх долоо хоногт зарим газраар БОРОО, НОЙТОН ЦАС орж, цасан шуурга шуурна

Ирэх долоо хоногт зарим газраар БОРОО, НОЙТОН ЦАС орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр /2021.03.28/ Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Маргааш буюу энэ сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4 дүгээр сарын 1-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31, 4 дүгээр сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 1-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ гэж Цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө