Баянхонгор аймагт хүчтэй шороон шуурганы улмаас айлын гэр цөмөрч, машинуудын шил хагарчээ

Баянхонгор аймагт хүчтэй шороон шуурганы улмаас айлын гэр цөмөрч, машинуудын шил хагарчээ

Баянхонгор аймгийн Баянговь суманд 26м/с-ийн хүчтэй шороон шуурганы улмаас айлын гэр цөмөрч, байшингийн дээвэр, хашаа нуржээ.  Мөн постод үүрэг гүйцэтгэж байсан зургаан албан хаагчийн машины шил хагарч, зарим машины будаг халцарсан нөхцөл байдалтай байгаа тухай мэдээллийг тус сумын Онцгой комиссоос ирүүллээ. Өнөөдөр Сэлэнгэ болон Төв аймгийн нутгаар хүчтэй шуурах төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж буй. Тиймээс ард иргэд та бүхнийг хүчтэй салхи шуурганы үеэр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Баянхонгор аймагт 2021.03.27

Баянхонгор аймагт 2021.03.27