ТАНИЛЦ: Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан тоглолтуудын хуваарь

ТАНИЛЦ: Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан тоглолтуудын хуваарь

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэл хотод нийт 13 тоглолт, үзвэр зохион байгуулагдахаар болжээ. Нийслэлд халдварын тархалт буурахгүй байгаа тул тус үзвэр үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх иргэд халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах нь чухал юм.

Үзвэр үйлчилгээний байгууллагууд дараах журмыг баримталж ажиллана:

  • "Театр, чуулга, соёлын ордон буюу үзвэр үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх журамд "Хүлээлгийн танхимд хүний бөөгнөрөл үүсгэхгүй, үзэгч хоорондын зай барих буюу 1 суудал алгасуулж 1 хүн суулгахыг тусгасан байна.
  • Тасалбарыг цахимаар авах боломж бүрдүүлэх;
  • Үзвэр хооронд танхимд агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх;
  • Уран бүтээлчдийн эрүүл аюулгүй байдлыг хангаж, тайзны тоног төхөөрөмж, микрофоныг халдваргүйжүүлж, бүрхэвч уутыг солих;
  • Үзвэрийн танхимд хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглох".