Хоёрдугаар сарын 23-аас хойш 15432 иргэн дархлаажуулалтад хамрагджээ

Хоёрдугаар сарын 23-аас хойш 15432 иргэн дархлаажуулалтад хамрагджээ

Манай улс өнгөрсөн хоёрдугаар сарын 23-аас бүх нийтийн вакцинжуулалтаа эхлүүлсэн. Тэгвэл гуравдугаар сарын 4-ний байдлаар 15432 эрүүл мэндийн байгууллагын ажилтан, цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд оролцож буй бусад салбарын мэргэжилтэн, ажилтнууд болон онцгой ажил мэргэжлийн хүмүүс хамрагдаад байна. Тодруулбал, энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын 10148, бусад салбарын 3568 хүн вакцин хийлгэжээ.

Вакцинд хамрагдсан хүмүүсийн 41 хувьд нь вакцины дараа илрэх хэвийн урвалууд илэрсэн. Тухайлбал, вакцин тариулсан нийт хүний 15.5 хувьд нь халуурах, 6.5-д нь дотор муухайрах, 6.7-д нь булчин өвдөх, 16.4 хувьд нь толгой өвдөх шинж тэмдгүүд илэрч байгаа талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээллээ.