Г.Гэрэл, М.Амарбаяр нарын нэг нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдох уу

Г.Гэрэл, М.Амарбаяр нарын нэг нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдох уу

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн Ерөнхий захирлаар Н.Дэмбэрэл томилогдсон ч, түүнийг тус телевизийн дүрэм, журмыг зөрчсөн гэж үзэн нэг сарын хүрэхгүйн хугацаанд ажиллуулаад албан тушаалаас чөлөөлсөн. 

Тэгвэл МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хурлаар өнөөдөр /2021.03.05/ Ерөнхий захирлыг нээлттэй сонгон шалгаруулах ажээ.

Тус сонгон шалгаруулалтад Б.Ууганбаяр, А.Бүрэнбаатар, Г.Баярхүү, Р.Гандиймаа, М.Амарбаяр, Г.Гэрэл, Э.Дагиймаа, Н.Болормаа, Т.Бат-Оргил нар нэрээ дэвшүүлжээ.

Харин эдгээр хүмүүсээс Г.Гэрэл, М.Амарбаяр нарын аль нэг нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдож магадгүй байгаа юм. Учир нь, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Г.Гэрэл ажиллаж байгаа юм. Харин М.Амарбаяр нь ТВ5 телевизэд сэтгүүлчээр ажиллаж байсан. ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын дэмжлэгтэйгээр МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд өрсөлдөж байгаа гэх мэдээлэл байгаа юм. 




Өнөөдөр бар өдөр

13 минутын өмнө