ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 77 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 77 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "2021 оны 3 дугаар сар 4-ний өдөр 13,206 хүнд шинжилгээ хийхэд шинээр 77 тохиолдол бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн 77 тохиолдол бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. 77 хүний 71 нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. Таван хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Нэг шинэ голомт илэрсэн бөгөөд хавьтлуудыг илрүүлж тусгаарлаж авлаа. Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Одоогоор 696 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд гурав, хүнд таван хүн байна.

Нэг дор олноороо цугларч баяр тэмдэглэх нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх учир албан байгууллагууд олон хүнийг нэг дор цуглуулахаас зайлсхийж, баяр тэмдэглэхгүй, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөе" гэв.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө