"Иргэн Б –ын амиа хорлох гэсэн үйлдлийг найзууд нь таслан зогсоосон байж болзошгүй" гэв

"Иргэн Б –ын амиа хорлох гэсэн үйлдлийг найзууд нь таслан зогсоосон байж болзошгүй" гэв

Эрүүгийн хэргийн анхан шатны нэр бүхий шүүгчид болон АТГ-ын ажилтан зэрэг хүмүүс хөл хорионы үеэр бөөгнөрсөн, энэ үеэр хууль зөрчсөн үйлдэл гарсан байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж буй. 

Харин тус бичлэгт гарсан өмгөөлөгч гэх иргэн Б нь “амиа хорлоно” гэсэн утгатай гэрээслэл үлдээгээд алга болсон, түүнийг ЦЕГ-аас эрэн хайж байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалжууд нийтэлж эхлээд байна. 

Тэгвэл зарим албан бус эх сурвалжууд “иргэн Б нь амиа хорлоно гээд ууланд явахад нь найзууд нь олсон гэх мэдээлэл бий” гэжээ. Харин энэ талаар ЦЕГ-аас ямар нэг мэдээлэл хийгээгүй байна. 

Жич, олон нийтийн сүлжээнд гараад байгаа бичлэгт дурдагдсан иргэд хууль зөрчсөн эсэхийг хуулийн байгууллагууд шалгаж тогтооно. Харин эдгээр иргэдийн үйлдсэн байж болзошгүй хэргийг тогтоогдсон мэтээр мэдээлэх, цаашлаад энэхүү үйл явдлаас үүдэн тухайн иргэн амиа хорлосон тохиолдолд, түүнийг амиа алдахад нөлөөлсөн гэж тухайн мэдээллийг олон нийтэд хүргэсэн иргэн, хуулийн этгээд буруудах эрсдэлтэй гэдгийг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг албаны бус эх сурвалжийн мэдээллээр нийтлэв.