Хөл хориог далимдуулж арилжааны банкнууд валютын гүйлгээнд хязгаарлалт тавьж эхэллээ Ерөнхий сайдаа!

Хөл хориог далимдуулж арилжааны банкнууд валютын гүйлгээнд хязгаарлалт тавьж эхэллээ Ерөнхий сайдаа!

Коронавируст цар тахлаас сэргийлэхийн тулд арван хоёрдугаар сарын 1-ны өдрийг хүртэл хөл хорио тогтоогоод буй. Иймд арилжааны банкнууд салбарын үйл ажиллагааг түр зогсоогоод байсан билээ.

Тэгвэл арван нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Хас банк, Хаан банк, Төрийн банкнууд 09:00-16:00 цагийн хооронд халдвар хамгааллын өндөр дэглэмийн дор ажиллаж эхэлсэн байдаг. Харин Худалдаа хөгжлийн банк болон Голомт банк хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн билээ. 

Тэгвэл зарим арилжааны банкууд хөл хорио тогтоосонтой холбогдуулж валютын гүйлгээгээ зогсоосон байна.

Тухайлбал, Голомт банкнаас валют худалдан авах гэсэн иргэдэд “коронавирус цар тахлын улмаас хөл хорио тогтоосонтой холбогдуулж, валютын гүйлгээнд хязгаарлалт тавьсан” гэж мэдэгдэх болсон байна. Хачирхалтай Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөл хорионы энэ үед эдийн засагт авах арга хэмжээний талаар танилцуулахдаа валютын гүйлгээнд хязгаарлалт хийнэ гэж мэдэгдээгүй билээ. Мөн арилжааны зарим банкнууд валютын гүйлгээнд ийнхүү дур мэдэн хязгаарлалт тогтоож байгаа нь төгрөгийн ханш унахад нөлөөлж болзошгүй юм.