Л.Нинжжамц МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд дахин нэрээ дэвшүүлсэн үү

Л.Нинжжамц МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд дахин нэрээ дэвшүүлсэн үү

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалтын хугацаа өнөөдөр /2020.12.2/  дуусна. Цар тахалтай холбоотойгоор материал авах хугацааг 14 хоног сунгасан бөгөөд энэ хугацаа өнөөдрийн 18.00 цагт дуусах юм. 

Сонгон шалгаруулалтад 17 хүн материалаа ирүүлж, өрсөлдөж буй тухай мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. Харин МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандахын хувьд "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 17 хүн материалаа ирүүлсэн гэсэн мэдээлэл гарсан байна. Энэ бол ташаа мэдээлэл. Өнөөдрийн байдлаар гурав, дөрвөн хүн л материалаа ирүүлээд байна. Ажлын хэсэг материал хүлээж авсны дараа Үндэсний зөвлөлийн хурлыг товлон зарлана. Ингээд Үндэсний зөвлөлийн хуралдаанаар МҮОНРТ-ийн захирлын сонгон шалгаруулалтыг хийнэ" гэж ярьжээ. 

Тэгэхээр 17 хүн материалаа ирүүлсэн гэдэг нь ташаа мэдээлэл болж таарав уу гэх асуулт байгаа юм. 

Харин хэвлэлүүдэд 

  • МҮОНТ-ийн Ерөнхий захирал асан Л.Нинжжамц
  • МҮОНР-ийн дэд захирал Г.Гэрэл
  • МҮОНРТ-ийн дэд захирал Ч.Батцэнгэл
  • Саунд Монголиа компанийн гүйцэтгэх захирал М.Уянга
  • МҮОНРТ-ийн сэтгүүлч Г.Агааноров,
  • ММ агентлагийн захирал асан Р.Гандиймаа,
  • ММ агентлагийн редактор асан А.Энхтуул,
  • Үндэсний брэндийн ажлын албаны дарга Н.Дэмбэрэл,
  • УИХ-ын даргын зөвлөх, сэтгүүлч С.Баярмөнх,
  • ММ агентлагийн хөтлөгч Г.Чоглоонамжил,
  • ТВ5 захирал асан Э.Дагиймаа
  • МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатар,
  • МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Цондовдорж,
  • МҮОНРТ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатар,
  • Плэй бой сэтгүүлийн эрхлэгч Н.Болормаа,
  • МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Ш.Бямбацогт
  • Харилцаа холбоо зохицуулах С.Адьяасүрэн
  • Монгол брэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий
  • МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга А.Энхзул нар нэрээ дэвшүүлсэн хэмээн мэдээлж байгаа юм. 

ТАВИГДАХ ШААРДЛАГА

МҮОНРТ-ийн захиралд нэр дэвшигч нь, дээд боловсролтой, магистр болон түүнээс дээш зэрэгтэй. Ял шийтгэлгүй. Улс төрийн аль нэг намын гишүүн бус. Хэвлэл, мэдээллийн салбар болон түүнтэй адилтгах чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын таваас доошгүй жилийн дадлага, туршлагатай.  НҮБ-ын албан ёсны нэгээс доошгүй хэлээр мэдээлэл авах, ярианы болон бичгийн дундаж болон түүнээс дээш мэдлэг чадвартай.  Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, эрх зүйн чиглэлээр онолын мэдлэг, дадлага туршлагатай. ОНРТ-ийг хөгжүүлэх өөрийн хөтөлбөртэй. Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй байх зэрэг шалгуурыг хангасан байх учиртай ажээ.

СОНГОХ ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ ЯВЦ

Ерөнхий захиралд нэр дэвшигчдийн материалыг Үндэсний Зөвлөлийн гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг энэхүү журмын дагуу судалж, дүгнэж, санал дүгнэлтээ Үндэсний Зөвлөлийн хуралдаанд танилцуулна. Үүний дараа Үндэсний Зөвлөлийн Ажлын хэсгийн гишүүд холбогдох чиглэлээр ярилцлага хийж, улмаар  хоёроос доошгүй нэр дэвшигчийг шалгаруулж, Үндэсний зөвлөлийн хэлэлцүүлэгт оролцуулах юм байна. Ингээд Үндэсний зөвлөл нууц санал хураалтаар ердийн олонхийн саналаар Ерөнхий захирлыг томилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх болно. 

Л.Нинжжанц өөрийн твиттер хуудастаа дараах мэдэгдлийг нийтэлжээ. 

 




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө