Ядарч, сульдсан зээрийн янзагуудыг машинаар зөөвөрлөж байна

Ядарч, сульдсан зээрийн янзагуудыг машинаар зөөвөрлөж байна

Энэ сарын 28, 29-ны өдөр нийслэлийн суурин буюу Налайхын Хонхор, Төв аймгийн Айдасын даваа, Өлзийт орчимд 200 гаруй тооны зээрийн сүрэг орж ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Байгаль орчин, аялал жуучлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран дээрх зээрүүдийг хээр талд аюулгүй хүргэх ажлыг энэ өдрүүдэд хийж байгаа юм. 

Зээрийн сүргийг хотоос гаргах ажилд Улаанбаатарын нутгийн зөвлөл, "Land criuser" клубынхан, байгаль хамгаалагч нартай хамтран мөн ажиллаж гар, бие оролцож буй аж. Тэд ядарч, сульдсан янзагуудыг автомашинаараа зөөвөрлөж буйгаа өөрийн цахим хуудаснаа бичжээ. Зээрийн сүргийг өвстэй талд хүргэх ажил удахгүй дуусна.