Х.Баделханы төрсөн ахын охин Б.Раяаг Баян-Өлгийн Төрийн банкны захирлаар томилжээ

Х.Баделханы төрсөн ахын охин Б.Раяаг Баян-Өлгийн Төрийн банкны захирлаар томилжээ

Баян-Өлгий аймгаас хоёр удаа УИХ-д сонгогдсон Х.Баделханыг тус нутагт нөлөөллөө бэхжүүлж ах, дүү хамаатан саднаа бүгдийг нь төрийн албанд томилж чадсан гэдэг. Мөн УИХ-ын гишүүн Х.Баделхан нь Баян-Өлгийд хийгдэх өндөр дүнтэй томоохон ажлуудын тендерийг хуу хамдаг мэдээллийг бид өмнө нь баримтаар хүргэж байсан. Мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

Тус аймгийн Засаг дарга А.Гылымханы хувьд ч мөн Х.Баделхантай төрөл садан бөгөөд эдний ах, дүүсийн сүлжээ төрийн албыг төрлийн алба болгосон гэх шүүмжлэл байдаг. Энэ тухай мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Хамгийн сүүлд гэхэд Х.Баделхан гишүүний төрсөн ахын охин Б.Раяаг аймгийн Төрийн банкны захирлаар томилсон гэх мэдээллийг эх сурвалж өгөв. 

Х.Баделханы гишүүний үр, хүүхэд ах дүүс нар өнгөтэй, өөдтэй бүхий л албан тушаалд шалгуургүйгээр очдог энэхүү үйлдлийг нутгийнхан нь эсэргүүцэж байгаа аж. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө