Тэтгэвэрийг өвлөгддөг болгох хуулийн төсөлд нэр бүхий 7 гишүүн татгалзсан санал өгчээ

Тэтгэвэрийг өвлөгддөг болгох хуулийн төсөлд нэр бүхий 7 гишүүн татгалзсан санал өгчээ

Монголд тэтгэвэр, хувьцаа биш зөвхөн өр л өвлөгддөг хэмээн иргэд бухимддаг. Тэгвэл УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Н.Учрал нарын таван гишүүн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.

Уг хуулийн төслөөр:

Тэтгэвэр тогтоолгоод удаагүй байхдаа нас барсан хүний тэтгэврийн хуримтлал үр хүүхдэд нь өвлөгдөх боломжийг бүрдүүлэх, мөн татвар төлөгч тэтгэврийн насанд хүрээд улсаас тэтгэвэр аваад зогсохгүй хоёр дахь эх үүсвэрээс буюу зөвхөн өөрт нь зориулсан хуримтлалаасаа тэтгэвэр авах зэрэг боломжийг бүрдүүлэхээр тусгаад байжээ.

Гэсэн ч уг хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хорооны 14 гишүүний 7 нь дэмжиж, 7 гишүүн татгалзжээ. Тиймээс хууль санаачлагчид нь төслийг буцаах тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Уг хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзсан гишүүд нь:

  • П.Анужин
  • Б.Бейсен
  • С.Ганбаатар
  • Д.Сарангэрэл
  • Б.Саранчимэг
  • Ц.Туваан
  • С.Чинзориг нарын гишүүд байжээ.

Үүнтэй холбоотойгоор дээрх гишүүдэд иргэд ихээхэн бухимдаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ сонгуулийн үеэр тэтгэвэрийн даатгалын тогтолцоог шинэчлэнэ гэж амтай болгон нь ярьж байсныг сануулсан юм.