ВИДЕО: Эрдэмтэд “Синистер” гэх бүтээлийг дэлхийн хамгийн аймшгийн киногоор нэрлэжээ

ВИДЕО: Эрдэмтэд “Синистер” гэх бүтээлийг дэлхийн хамгийн аймшгийн киногоор нэрлэжээ

“Айдсын шинжлэх ухаан” төслийн хүрээнд эрдэмтэд туршилт явуулан хамгийн их жихүүцэл төрүүлдэг дэлхийн хамгийн аймшгийн киног тогтоожээ. “Broadband Choices” судалгаанд тулгуурлан “Forbes” сэтгүүл энэ тухай мэдээлсэн байна.

Судалгаанд хамрагдагсад “IMDb”, “RottenTomatoes”, “Reddit”-ийн тогтоосон чансаанд багтдаг 50 киног үзсэн байна. Үзсэн хүмүүсийн зүрхний цохилтыг хэмжихэд найруулагч Скотт Дерриксоны 2012 онд бүтээсэн "Синистер" кино хамгийн ихээр түгшүүр төрүүлжээ. Кино үзэх үеэр үзэгчдийн зүрхний цохилт минутад 86 болсон нь ердийн 65 гэсэн үзүүлэлтээс 32 хувиар илүү юм.

Жагсаалтын хоёрт нь Жеймс Ваннын 2010 оны "Астрал" хоррор орлоо. Уг кино үзэж байхад зарим хэсэгт зүрх минутад 133 удаа хүртэл цохилж байв. Гуравт мөн л Ваннын "Хараал" кино орсон ба үзэгчдийн зүрхний цохилт нь минутад 129 удаа хүртэл өсөж байсан байна.

“Синистер” киноны үйл явдал нь Эллисон Освалт (Хокк) -ын эргэн тойронд өрнөх бөгөөд түүний нүүж орсон шинэ байшингийн дээврийн хонгилд ноцтой 8 аллагын бичлэг хадгалагдаж байсан нь түүний гэр бүлийг эрсдэлд оруулах ажээ.