Металл илрүүлэгчээр 222 жилийн өмнөх зоосыг илрүүлжээ

Металл илрүүлэгчээр 222 жилийн өмнөх зоосыг илрүүлжээ

АНУ-ын Хойд Каролина мужийн иргэн Шейн Хьюстон гэгч эрэгтэй найзынхаа хамтаар металл илрүүлэгчээр 222 жилийн өмнөх зоосыг олжээ. Сүмийн ойролцоох хөрсөнд хэдхэн сантиметрийн доор “нуугдаж” байсан уг зоос нь 1798 онд Америкийн цутгасан зэс зоос аж. Шейн чөлөөт цагаараа металлын эрэлд гардаг бөгөөд сүмийн удирдлагаас зөвшөөрөл авсны дагуу тийнхүү металл хайж байгаад олжээ. Зоос өмнөх шигээ биш нэлээдгүй гэмтсэн байсан учир 200 долларын үнэ хүрнэ хэмээн тэр таамагласан байна. Гэхдээ Шейн олдворуудаа зарахгүй байх шийдвэр гаргажээ. Мөн энэ үеэр 1818 оны пенни, калибр бууны сум олсон байна.

Түүний олсон зоос

Эх сурвалж: APnews