Явган зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас нэг хоногт 125 зам тээврийн осол бүртгэгджээ

Явган зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас нэг хоногт 125 зам тээврийн осол бүртгэгджээ

Урд шөнө буюу аравдугаар сарын 00:28 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө, “Тумбааш” дэлгүүрийн урд замд Toyota corolla Axio маркийн автомашины жолооч нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөсөн зам тээврийн осол гарчээ.

Жолооч та бүхэн уулзвар гарц руу ойртон ирээд хурдаа хасаж уг гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй тул үүргээ биелүүлж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

Нэг хоногийн хугацаанд Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолоооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа  явган зорчигчид зогсож, зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн 125 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Эх сурвалж: ТЦА