Аравдугаар сарын 22-25-ны хооронд цэрэг татлага явагдана

Аравдугаар сарын 22-25-ны хооронд цэрэг татлага явагдана

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1115 дугаар захирамжаар энэ сарын 22-25-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг зохион байгуулах гэж байна.

Уг захирамжийн хүрээнд цэрэг татлагын зохион байгуулах ажилд нийт 2148 албан тушаалтан томилогдон ажиллаж байгаа юм байна. Зарлан мэдэгдэх хуудас тараах ажил 95 хувьтай байгаа бөгөөд үүнээс 1558 иргэн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр төлжээ.  Одоогийн байдлаар цэрэг татлагын байр орчим болон дулаацуулах байрыг гаргах, иргэдэд үйлчлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө