НҮБ коронавирусийн вакцинд зориулан нэг тэрбум гаруй тариур нөөцөлнө

НҮБ коронавирусийн вакцинд зориулан нэг тэрбум гаруй тариур нөөцөлнө

НҮБ-аас өчигдөр /2020.10.19/ 2021 он гэхэд коронавирусийн вакцины нэг тэрбум гаруй тариур нөөцлөхөө мэдэгджээ. Ингэхдээ эхний ээлжид энэ оны эцэс гэхэд 520 сая ширхэг тариурыг агуулахдаа нөөцлөхөөр төлөвлөж байгаа аж.

UNICEF-ийн гүйцэтгэх захирал Хенриетта Форд “Ирээдүйд бүтээгдэн гарах вакцины хэмжээтэй адил тооны тариур хэрэгтэй болно. Мөн бид ашигласан тариурын 5 сая хайрцаг худалдаж авах болно” гэжээ.

UNICEF-ийн нөөцлөх тариурыг ДЭМБ-аас бүтээсэн олон улсын коронавирусийн эсрэг вакцин худалдан авах, үйлдвэрлэх, түгээх сан болох "Ковакс" ашиглах аж. ДЭМБ-аас 42 нэр төрлийн вакциныг одоогоор хүн дээр туршиж байгаа бөгөөд үүнээс 10 нь гурав дахь шатны клиник туршилтдаа оржээ.

Эх сурвалж: Rappler