“The Voice of Mongolia" шоуны шилдэг оролцогчид "The R&N" хамтлаг байгуулснаа мэдэгдлээ

“The Voice of Mongolia" шоуны шилдэг оролцогчид "The R&N" хамтлаг байгуулснаа мэдэгдлээ

“The Voice of Mongolia” шоуны шилдэг 5 оролцогч нэгдэн “The Raisins&Nuts” хамтлагийг албан ёсоор байгуулснаа мэдэгдлээ. Тэд энэ оны дөрөвдүгээр сард хамтлагаа үүсгэн байгуулж, аравдугаар сарын 18-ны өдөр анхны уран бүтээл болох “So long” дуугаа олны хүртээл болгожээ.

“Voice Mongolia” шоунаас төрөн гарсан тус шинэ хамтлагийн продюсероор урлаг судлаач, хөгжмийн зохиолч Б.Наранзун ажиллах юм байна.