Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай чиглэлийн хөдөлгөөнийг түр зогсоов

Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай чиглэлийн хөдөлгөөнийг түр зогсоов

Өнөөдөр /2020.10.20/ цаг агаарын нөхцөл байдлаас улбаалж, хөдөө орон нутгийн зам үзэгдэх орчин хязгаарлагдаж байна.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумдын хооронд замын нөхцөл байдал хүндэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрийн буюу 2020.10.20-ны өдрийн Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, мөн Говь-Алтай-Улаанбаатар, Баянхонгор-Улаанбаатар, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг эхлүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч байна гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө