Өмнөговь аймагт хүчтэй салхины улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоов

Өмнөговь аймагт хүчтэй салхины улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоов

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд хүчтэй салхины улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоохоор болжээ. Шийдвэрийн дагуу үдээс хойшийн сурагчдын хичээлийн ээлж орохгүй. Цэцэрлэгийн хүүхдүүдийг багш нар зѳвхѳн эцэг эхчүүдэд хүлээлгэж ѳгѳх юм байна.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө  Архангай, Өвөрхангайн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, өдөртөө Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөө шөнө Баянхонгорын нутаг, Өмнөговийн баруун хэсгээр, маргааш өдөр Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэж зам даваа хаагдаж болзошгүйг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулсан юм.