УИХ-ын гишүүн асан М.Батчимэгтэй энэ сарын 23-нд салах ёс гүйцэтгэнэ

УИХ-ын гишүүн асан М.Батчимэгтэй энэ сарын 23-нд салах ёс гүйцэтгэнэ

Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг хүнд өвчний улмаас таалал төгссөн билээ. Талийгаачтай салах ёс гүйцэтгэх ёслол энэ сарын 23 буюу баасан гарагийн өглөө Соёлын төв өргөөнд өглөөний 06.00 цагаас 07.00 цагийн хооронд болох аж.

Мигэддоржийн Батчимэг агсан нь 1973 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгмйэ Тарагт суманд төрсөн. Тэрээр 1995-2005 онд Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайванийн Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн. 2008-2009 онд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч. 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх. 2012-2016 онд Намын жагсаалтаар сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажилласан. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн. 2011-2012 онд “Нэг ардчилал” клубын зохицуулагч нэгэн байсан юм.