Өөрийгөө буудаж, амиа хөнөөсөн хэрэг Хөвсгөлд гарчээ

Өөрийгөө буудаж, амиа хөнөөсөн хэрэг Хөвсгөлд гарчээ

Хөвсгөл аймагт нэгэн иргэн өөрийгөө буудаж хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Мөрөн сумын IX баг Сүхийн ам гэх газраас буудуулсан байдалтай цогцос олдсон байна. Цагдаагийнхан хэргийг шалгахад тус сумын оршин суугч С нь амиа егүүтгэсэн болохыг тогтоожээ. Хохирогч С “ТОЗ-8” маркийн буугаар эрүү рүүгээ буудсан гэх шинжээчийн дүгнэлт гараад байна. Мөн талийгаачийн машин дотроос гэрээслэл, архины шил олджээ. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар уг хэргийг шалгаж байгаа аж.

Өнгөрсөн есдүгээр сарын 9-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хоёрдугаар баг Урд хүйгийн гэх нэртэй газарт малын бэлчээрээс болж гэр бүлийн хоёр хүний аминд хүрчихээд өөрийгөө буудан хороосон аймшигт хэрэг гарсан билээ.