Оросын хакерууд Токиогийн олимпийг үймүүлэхээр "онилж" байжээ

Оросын хакерууд Токиогийн олимпийг үймүүлэхээр "онилж" байжээ

Оросын хакерууд 2020 онд Токиод болох байсан зуны олимпийн наадмыг хакердах зорилготой байсан гэж Их Британийн тагнуулын алба мэдэгджээ.

Тодруулбал, тус улсын Гадаад хэргийн яам Оросын цэргийн тагнуулын зүгээс зарим байгууллагууд руу "кибер тагнуул" хийсэн баримтыг дэлгэсэн байна. Гэвч олимпийн тоглолт хойшилсон тул кибер халдлага хийх оролдлого бүтэлгүйтжээ. Одоогоор кибер халдлагын шинж чанар, цар хүрээг нарийвчлан тогтоогоогүй байна.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Хууль зүйн яам Оросын цэргийн тагнуулын байгууллага ГРУ-ын зургаан офицерыг Оросын стратегийн ашиг тусад үйлчилсэн кибер халдлагад буруутгаж буйгаа зарлав. Тус бүлэглэл 2018 оны өвлийн олимп, 2017 оны Францын Ерөнхийлөгчийн сонгууль, Украины эрчим хүчний сүлжээг тасалдуулахыг оролдсон гэж АНУ-ын прокурорууд мэдэгдлээ.

"Аль ч улс кибер чадвараа Орос шиг хорлонтой, хариуцлагагүй байдлаар ашигладаггүй" гэж Америкийн ерөнхий прокурорын туслах Жон Демерс хэвлэлийн бага хурал хэлжээ.

Тэгвэл Их Британийн Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Доминик Рааб Токиогийн Олимп, Паралимпийн наадмын зохион байгуулагчид, ивээн тэтгэгчид, логистикийн үйлчилгээ үзүүлэгчдэд чиглэсэн халдлага "увайгүй, бодлогогүй явдал" гэж тодотгосон байна.

Эх сурвалж: CNN