Орхон голын гүүрэн дээрээс автомашин унаж, хоёр иргэн амиа алджээ

Орхон голын гүүрэн дээрээс автомашин унаж, хоёр иргэн амиа алджээ

Энэ сарын 17-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Дуут толгой гэдэг газарт орших Орхон голын гүүрэн дээрээс автомашин унаж осолдсон тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 16:40 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. 

Дуудлагын дагуу Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км замыг туулан 21:30 цагт очиж “Приус-20” загварын автомашиныг “Орхон” голоос татаж гарган, тус автомашин дотроос иргэн 48 настай эрэгтэй М, 51 настай эрэгтэй Б нарын цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.