ЭМЯ: Өнөөдөр коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй, нэмж нэг хүн эдгэрлээ

ЭМЯ: Өнөөдөр коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй, нэмж нэг хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Аравдугаар сарын 17, 18-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораториудад хийсэн шинжилгээнүүдээс дөрвөн тохиолдол илэрсэн. Харин өнөөдөр нэмж халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Халдварын тохиолдол өнөөдөр бүртгэгдээгүй. Нэмж нэг хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ. Эдгэрсэн хүн нь 50 настай ОХУ-ын ачаа тээврийн жолооч байна” гэлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 324 байна. Үүнээс 312 нь эдгэрч, эдгэрэлт 96 хувьтай байна. Эдгэрсэн хүмүүсээс таван хүн сувилалд, 10 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 297 хүний бүх ажиглалт, тандалт нь дуусжээ. Одоогоор ХӨСҮТ-д 12 хүн коронавируст халдварын улмаас  эмчлүүлж байна. Өвчтөнүүдээс таван хүний биеийн байдал  хүндэвтэр, долоон хүний хөнгөн гэж үнэлэгджээ.