МАН-аас нэр дэвшигч Д.Энхбаярын мөнгө тараасан байж болзошгүй хэргийг Тагнуул шалгаж байна

МАН-аас нэр дэвшигч Д.Энхбаярын мөнгө тараасан байж болзошгүй хэргийг Тагнуул шалгаж байна

Орон нутгийн сонгуулийн санал хураалт  өнгөрсөн долоо хоног /2020.10.15/-т явагдаж өндөрлөсөн. Энэ удаагийн сонгуульд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-д урьдчилсан дүнгээр МАН-ын 34 суудал, АН-ын 8 суудал,  ХҮН-ын гурван суудал авсан, улмаар МАН ялалт байгуулж, ирэх 4 жилд Улаанбаатар хотыг удирдахаар болоод буй.

Тэгвэл МАН-ын суудлын тоо 33 болж болзошгүй байна. Учир нь, Нийслэлийн ИТХ-ын 6 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт өрсөлдөж, 8588 хүний саналаар ялалт байгуулсан гэх МАН-аас нэр дэвшигч Дамдинсүрэн овогтой Энхбаярыг сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр эргүүлэн татаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа ажээ. 

Учир нь сонгуулийн санал хураалтын өдөр түүний биет төлөөлөгч байж болзошгүй иргэнийг илрүүлжээ. Улмаар тус мэдээллийн мөрөөр цагдаагийн алба хаагчид тухайн иргэн /биет төлөөлөгч/-ийн автомашинд нь үзлэг хийхэд, МАН-аас нэр дэвшигч Д.Энхбаярын нэрийн хуудас, сурталчилгааны материал, регистрийн дугаар бүхий хүмүүсийн нэрс, бэлэн мөнгө зэрэг сэжигтэй зүйл илэрсэн байна. 

Иймд харьялалын дагуу тус хэргийг Тагнуулын байгууллага руу шилжүүлж, тус газарт шалгалтын ажил үргэлжилж байгаа ажээ.

Энэ талаар зарим эх сурвалжууд хэвлэлд өгсөн ярилцагадаа “Тухайн тойрогт АН-аас нэр дэвшигч Э.Тамирын ажиглагч тус хэргийг илрүүлжээ. Тодруулбал, тэд сонгуулийн санал хураах өдөр ажиглалт хийж байтал, хүн ордоггүй хашаа руу хүмүүс ганц нэгээрээ гүйж ороод байж. Ингээд тэд тус хашаа руу ортол иргэдэд мөнгө тарааж байсан” талаар дурьджээ.