Ц.Элбэгдоржийн бага хүү цэргийн албанаас халагдаад иржээ

Ц.Элбэгдоржийн бага хүү цэргийн албанаас халагдаад иржээ

Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бага хүү өнгөрсөн намар /2019/ цэргийн албанд татагдсан билээ. Тэгвэл тэрээр Дорнод аймгийн Халх гол сумын Бурхантын заставын … дугаар ангид цэргийн алба хааж, үүргээ гүйцэтгээд өнөөдөр халагдан Улаанбаатар хотод ирсэн байна.

Сонирхуулахад, түүнийг тангараг өргөх үеэр түүний ээж Х.Болормаа, түүний том ах Э.Эрдэнэ нар очсон байдаг. Харин энэ оны тавдугаар сард Ц.Элбэшдорж монголд түүний цэргийн алба хааж байгаа ангид нь хүрэлцэн очсон байдаг билээ.