ДЭМБ: Коронавирусийн эмчилгээнд одоогоор зөвхөн дексаметазон үр дүнтэй байна

ДЭМБ: Коронавирусийн эмчилгээнд одоогоор зөвхөн дексаметазон үр дүнтэй байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын захирал Тедрос Аданом Гебрейесус хүнд хэлбэрийн коронавирусээр өвчилсөн хүний эмчилгээнд одоогоор зөвхөн дексаметазон үр дүнтэй байгаа талаар мэдэгджээ. Тэрээр:

“Одоогоор кортикостероид дексаметазон эм Ковид-19 хүнд хэлбэрээр илэрсэн өвчтөнүүдэд үр дүнгээ харуулсан эмчилгээний цорын арга хэрэгсэл хэвээр байна. Ремдесивир, интерферон хэмээх хоёр эм нь нас баралтын үзүүлэлтийг бууруулахад болон өвчтөний эмнэлэгт байх хугацаанд гойд нөлөө үзүүлэхгүй байгааг судалгааны дүн харуулсан юм” хэмээн хэлсэн байна.

Тэрээр энэ ташрамд, ДЭМБ-аас явуулсан эмийн үр дүнг шалгах “Solidarity” судалгаанд оролцсон өвчтөнүүд хийгээд судалгааны зардлыг даасан эмнэлгийн байгууллагууд, улс орнуудад талархал илэрхийлжээ. 

Эх сурвалж: TASS




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө