Киргизтанд зарласан онц байдлыг зогсоолоо

Киргизтанд зарласан онц байдлыг зогсоолоо

Энэ сарын 4-нд болж өнгөрсөн парламентын сонгуулийн дараа сөрөг хүчний дэмжигчид Киргизстанд эмх замбараагүй байдал үүсгэснээс тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков онц байдлын дэглэм тогтоож буйг зарласан билээ. Тэгвэл шинээр томилогдсон Ерөнхий сайд Садыр Жапаров онц байдлыг зогсоох шийдвэрийг гаргалаа.  

Онц байдлын хүрээнд хөл хорионы цаг тогтоож, нийслэл Бишкекийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, цэрэг армийн тусламжтайгаар дэг журам сахиулж байсан. Улмаар нийслэл Бишкек хот дотор хамгаалалтын пост байгуулах, цэрэг, зэвсэг төвлөрүүлэх эрхийг Киргизийн армид олгоод байсан юм.

Эх сурвалж: Reuters