Ковид-19 халдвар аваад байсан Роберт Паттинсон эдгэрч, кино зураг авалтдаа эргэн оржээ

Ковид-19 халдвар аваад байсан Роберт Паттинсон эдгэрч, кино зураг авалтдаа эргэн оржээ

Их Британийн алдарт жүжигчин Роберт Паттинсон есдүгээр сарын эхээр коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон билээ. Үүний улмаас түүний дүр бүтээж байсан “The Batman” киноны зураг авалт түр зогсоод байсан юм.

Тэгвэл саяхан жүжигчин Паттинсоны Ковид-19-ийн шинжилгээний хариу сөрөг гарч, "The Batman" кино багийнхан ажилдаа эргэн оржээ.

Уг киноны зураг авалт өнгөрсөн гуравдугаар сард коронавирусийн цар тахлын улмаас зогсон, наймдугаар сарын сүүлээр дахин эхэлсэн ч гол дүрийн жүжигчнээс халдвар илэрч хоёр дахь удаагаа саатаад байсан юм.

Дээрх шалтгаануудын улмаас 2021 оны зургаадугаар сард кино театруудаар гарч эхлэх байсан “The Batman” киноны нээлт хойшилж, 2022 оны гуравдугаар сарын 4-нд нээлтээ хийхээр болжээ.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө